ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН 3Х3 БАГИЙН ТУЛААНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргалын ивээл дор ОУХМ Г.Батжаргал агсны нэрэмжит олимпын таеквондогийн 3х3 багийн тулааны улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Булган суманд эхэллээ.

Нийт 23 клубын 97 багийн 480 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, таеквондогийн спортын хамгийн үзүүштэй, ширүүн өрсөлдөөнтэй “3х3 багийн тулааны УАШТ” болж байна.

Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа амжилтын дээдийг хүсье.

ЭХ СУРВАЛЖ: БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
АЛБАН ТУШААЛ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН Ж.ХОНГОРЗУЛ
УТАС: 80527505

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү