БУЛГАН СУМ БУЛГАН 6-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Булган сумын “БУЛГАН БАГ” нь анх 2009 онд байгуулагдсан Булган, Ухаарал, Залуус, Жаргалант хорооллоос бүрдсэн бөгөөд 914 өрхийн 3070 хүн амтай, 154 малчин буюу мал бүхий өрхийн 17348 малтай хамгийн том баг юм. Үүнээс 495 ахмад, 18 хүртлэх насны хүүхэд 1010, хөдөлмөрийн насны 1565 иргэн амьдардаг.
Жаргалант, Эрээний өвөр, Гангат, Гэзэг,Бөөрөлжүүт, Хацарын үзүүр, Зуун мод, Азрага, Домуу, Цачирт, Нургийн шил, Хөндлөн, Харгана, Түлүүгийн даваа, Царам Өрөм зэрэг газруудад малчид нутагладаг, 1000-т малчин 2, ажил үйлсээрээ шалгарсан аймаг сумын сайн малчид олон бий.
Тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг төр төсвийн болон хувийн ААНэгжүүд олон байдаг.
Булган багийн Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр Д.Оюунбилэг, Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр
Ч.Амаржаргал/ИТХ-ын төлөөлөгч /
Б.Бямбажаргал/ИТХ-ын төлөөлөгч /
Б.Баасансүрэн/ИТХ-ын төлөөлөгч /
Б.Ганзориг/ИТХ-ын төлөөлөгч /
Х.Ганбаатар /ИТХ-ын төлөөлөгч /
Б.Оюунболд/ИТХ-ын төлөөлөгч / нар сонгогдон амжилттай ажиллаж байна.
Багийн хөгжлийн төвийн бүрэлдхүүнд
Багийн Засаг дарга Ч.Оюундэлгэр
Жижүүр Д.Лхагважав, Б.Түвшинбагана
Үйлчлэгч Д.Ганцэцэг нар хамтран байгаа болно.