БУЛГАН СУМЫН АГУЙТ 3-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Булган сумын *АГУЙТ* 3-р баг нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрчлөгдөж анх 1992 онд байгуулагдсан байна.
Одоо 3-р баг нь Зүүн агуйт, Баруун агуйт, Дунд агуйт гэсэн 3 хэсэгт нийт 576 өрхийн гэрт-89, Байшин-484, байдаг бөгөөд 1976 хүн амтай хүйсийн 49,29 нь эрэгтэй, 50,71 нь эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 18 хүртлэх насны 619, 55-дээш насны 378 иргэнтэй байна. Газар нутгийн хэмжээ- 68га талбайд амьдарч байна.
Түр оршин суугаа-4
Түр эзгүй – 9
Хаягандаа амьдардаггүй – 414
Гадаадад оршин суугаа 38 иргэн байна.
46 малчин өрхтэй.
Үүнд:
Адуу: 719
Үхэр: 458
Хонь: 1977
Ямаа: 1440
Нийт малын тоо: 4594 мал 2021 оны жилийн эцсээр тоолуулсан байна.
Одоо манай багийн багийн иргэдийн нийтийн хурлын даргалагч Б.Энх-Эрдэнэ. Мөн “Агуйт” багийн Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр Д.Наранбаяр Булган сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр
Э.Даваажаргал/Багийн Засаг Дарга/
Т.Баттулга /ИТХ-ын төлөөлөгч /
Д.Гончигсүрэн /ИТХ-ын төлөөлөгч/
Д.Оюунгэрэл /ИТХ-ын төлөөлөгч/
З.Золбоохүү /ИТХ-ын төлөөлөгч/ нар сонгогдон ажиллаж байна.