БУЛГАН СУМЫН АЧУУТ 1-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Булган сумын “АЧУУТ” 4-р баг нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрчлөгдөж анх 1992 онд байгуулагдсан байна.
Одоо 1-р баг нь Булаг, Хийд , Шинэ хороо, , Наран , Малчны хороо, Байшинт, Хөдөөгийн хэсэг хэсэг гэсэн 8 хэсэгт нийт 603 өрхийн гэрт-204, Байшин-397, байдаг бөгөөд 1965 хүн амтай. Үүнээс 18 хүртлэх насны 619, 55-дээш насны 387 иргэнтэй байна. Газар нутгийн хэмжээ-3858,9 га талбайд амьдарч байна.
Хөдөө Ачуутын адаг, Өвөр Шар чулуут, Малчны хороо, Байшинт гэх газруудад малчин өрхүүд маань нутагладаг 107 малчин өрхтэй.
Нийт малын тоо: 16850 мал 2021 оны жилийн эцсээр тоолуулсан байна.
Манай багийн нутаг дэвсгэрийн харьяалалд Төрийн өмчийн 7-р цэцэрлэгийн харьяа цэцэрлэг, Газар хөдөлтийн станц, Хүнсний 7-н дэлгүүр, Дашчойнхорлон хийд, Байгаль орчины газар, Цагаан суврага, Аймгийн нөөц, Мод бэлтгэлийн 2 хөрөө рам, нь үйл ажиллагаа явуулж байна. Түүхийн дурсгалын Бунхан толгой, Цэцэрлэгт хүрээлэн, Диваажин сүм гэх мэт дурсгалд газрууд байна.
Одоо манай багийн багийн иргэд нийтийн хурлын даргаар Д.Жаргалсайхан Мөн “Ачуут” багийн Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр С.Гал-Эрдэнэ Булган сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр
Д.Наранхүү /Багийн Засаг Дарга/
М.Алтанхүү /ИТХ-ын төлөөлөгч /
Н.Батэрдэнэ /ИТХ-ын төлөөлөгч/
Д.Мягмар /ИТХ-ын төлөөлөгч/
Ю.Бадамдорж /ИТХ-ын төлөөлөгч/
Д.Жаргалсайхан /ИТХ-ын төлөөлөгч/ нар сонгогдон ажиллаж байна.