Булган сумын төсвийн 10 сая төргөрийн хөрөнгө оруулалтаар Булган сумын Ерөнхий боловсролын 3-р сургуульд хөгжмийн боловсролд шаардлагатай хөгжмийн тоног төхөөрөмж, дотуур байранд шаардлагатай зөөлөн эдлэлийг тус тус гардуулан өглөө. Тус сургуулийн хөгжмийн багш Ө.Энхбаатар “Хөгжмийн сургалт явуулахад шаардлагатай байсан хөгжмийн зэмсэгтэй болсноор тус сургууль нь иж бүрэн хөгжмийн тоног төхөөрөмжтэй болж цаашид хөгжим сонирхон хичээллэх сурагчдын тоо нэмэгдэх, амьд хөгжмийн хамтлаг байгуулан хичээллүүлэх боломж, нөхцөл бүрдэж байгаа”-г онцоллоо.