You are currently viewing Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийг 2024.01.24-өөс 2024.02.23 хүртэлх хугацаанд цахимаар хүлээн авах болсонтой холбогдуулан аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл байгуулах, төслийн санхүүгийн тооцоолол, санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тайланг хэрхэн бэлтгэж цахим системд илгээх, баталгаажсан тайлангаа хэрхэн татаж авах талаар сургалтыг Булган суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын газар, Нийгмийн даатгалын газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Хариулт үлдээнэ үү