Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр босоо удирдлагатай байгууллагын төрийн захиргааны албан хаагчидтай 2024 онд хамтран ажиллах хариуцлагын гэрээ байгууллаа. Тус хамтран ажиллах гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой. Түүнчлэн орон нутагт ажилласны нэмэгдлийн 20 хувийг энэ оны сумын төсөвт суулгаж, нэмэгдлийг сар бүр олгож байхаар тус гэрээнд тусгаж өглөө.