Засаг даргын мэндчилгээ

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГА

Д.БЯМБАЖАРГАЛ

Булган сумын хөдөлмөрч ард иргэд болон эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа түмэн олныхоо амрыг эрэн мэндчилье.

Сум орон нутгаа хөгжүүлэх, ард түмэндээ ээлтэй, оновчтой бодлого хэрэгжүүлэх их  үүрэг хариуцлагыг бидэнд хүлээлгэсэн. Тиймээс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ард иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумынхаа эдийн засаг, нийгмийн зорилтыг тодорхойлсон бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, сумын Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрөө     төлөөлөгчдөөрөө батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

2024-2028 онд баримтлан ажиллах үндсэн чиглэл,үйл  ажиллагааны   хөтөлбөр,   төлөвлөгөөнд   тусгагдсан үйл  ажиллагааг  хэрэгжүүлэхэд  салбар  хоорондын  уялдааг бэхжүүлж хийж буй ажлын чанар, үр  дүн,  бүтээмж,  хүртээмжийг  нэмэгдүүлэхэд  онцгойлон   анхаарч иргэд та бүхэнтэйгээ нээлттэй итгэл, сэтгэл нэгтэйгээр      хамтран      ажиллахаа      үүгээр     уламжилъя.

Мөн бид үйл ажиллагаагаа түргэн шуурхай, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна.

Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор Булган сумын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, сумын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зэрэг орон нутгийн үйл амьдралын олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг вэб сайтаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.