Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд тэшүүрийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, тамирчдын техник ур чадварыг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчдын дунд Өсвөрийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 насны ангилалд Булган сумын Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Булган, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сумдын нийт 60 гаруй тамирчин оролцож, өргөн цар хүрээтэй болж өндөрлөлөө.