Булган аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Булган аймгийн ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
- Post author:Admin
- Post published:1 сар 18, 2024
- Post category:Мэдээ, мэдээлэл
- Post comments:0 Comments