ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төрийн албаны хууль тогтоомжийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа Булган сумын Засаг даргын Тамгын газрын 7 албан хаагч “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө мэдлэг, чадвараа зориулан үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.

  • Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн П.Чанцалдулам
  • Хөгжлийн бодлогын мэргэжилтэн М.Алтанхүү
  • Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн А.Оюун
  • “Хужирт” 2-р багийн Нийгмийн ажилтан Б.Цогтгэрэл
  • “Агуйт” 3-р багийн Нийгмийн ажилтан О.Баянжаргал
  • “Рашаант” 4-р багийн Нийгмийн ажилтан П.Өлзийсайхан
  • “Жаргалант” 5-р багийн Нийгмийн ажилтан П.Наранчимэг

Тангараг өргөсөн албан хаагч нартаа цаашдын ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Хариулт үлдээнэ үү