“БҮТЭЭЛЧ БУЛГАНЧУУД” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Булган суманд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдийг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “БҮТЭЭЛЧ БУЛГАНЧУУД” үзэсгэлэн худалдааг Булган сумын Соёлын ордон, МҮХАҮТ-ын Булган аймаг дахь Салбар танхимтай хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 23 иргэн, 2 аж ахуйн нэгж оролцсон ба үүнээс амжилттай оролцсон шилдэг 3 номинацийг шалгаруулж урамшууллаа.

  • ГАР УРЛАЛ-Хавтаг даалин, гар урлалыг өөрийн сэтгэмжээр урлаж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг Ж.Амаржаргал
  • МОДОН БОЛОН МЕТАЛЛ ХИЙЦ-Модны ураар бүтээл хийдэг Г.Батбөх
  • ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛ-Үзэсгэлэнд зориулж өөрийн бүтээлүүдийг урлаж ирсэн, чанарын шаардлага хангасан олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг “Хустай бэйкери” ХХК тус тус шалгарлаа.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон өвлөн уламжлагчид 4,6 сая гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 2 сая төгрөгийн худалдан авалтын захиалга авсан байна.

Хариулт үлдээнэ үү