ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.

Ёслолд Булган сумын 16 нас хүрч буй 85 сурагч оролцон нэгэн дор андгайгаа өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.

Эх орны иргэн болсон хүүхдүүддээ баяр хүргэж, үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөе.

Хариулт үлдээнэ үү