“ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ 2023” БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Эрсдэлийн үндэсний форум” 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 дэх жилдээ “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Форумын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан үг хэлсэн ба форумд Булган сумын иргэд, ЗДТГ-ын албан хаагчид, багийн дарга нар, СХЗХ-ийн хамт олон, ОБГ-ын хамт олон болон бусад байгууллагын албан хаагчид оролцлоо.

Тус форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, эрсдэлийг удирдахад төр, хувийн хэвшил, иргэний зүгээс тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Хариулт үлдээнэ үү