“РАШААНТ” 4-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Рашаант” 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ХАА-н МСҮТ-ийн зааланд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Булган сумын Засаг даргын Тамгын газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсох
  • Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл
  • Төв номын сангаас сургалт хийж, мэдээлэл өгөх

Мөн түүнчлэн Булган сумын Засаг даргын орлогч Д.Оюунгэрэл, аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Г.Ганбаатар болон сумын ИТХ-ын төлөөлөгч нар цаг үеийн мэдээ мэдээллийг өгч, иргэдийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.

https://www.facebook.com/bulgansum.bulganaimag/posts/pfbid036PG1epDSr9FvrfDarbMa3kJXFaN2bDR9eWpGPQxuzsiXMdsBzQBB3F5YCeFZS2ail?notif_id=1699092024196130&notif_t=feedback_reaction_generic&ref=notif

Хариулт үлдээнэ үү