ӨГЛӨӨНИЙ УНШЛАГА АЯНД НЭГДЛЭЭ

Булган аймгийн Төв номын сангаас зарласан “Өглөөний уншлага” жилийн аяны хүрээнд байгууллагын албан хаагчид явуулын номын сангаар үйлчлүүлж, ном унших дадал хэвшлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Төв номын сангаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт мэдээлэл хийж, албан хаагчдын дунд “Чанга шивнээ” тэмцээнийг зохион байгууллаа.

Хариулт үлдээнэ үү