Булган сумын “Жаргалант” 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Багийн Засаг даргын хагас жилийн ажлын тайлан
2. Хог ялган ангилалтын талаар мэдээлэл
3. Булган сумын Засаг дарга иргэдийн асуултад хариулж, товч мэдээлэл өгөх
4. Иргэдийн санал асуултын хэрэгжилтийн талаар мэдээлэл
5. Жаргалант Хантулга Холбооны 2023 оны ажлын тайлан
Мөн хурлын үеэр иргэдийн зүгээс
Орон сууцны байрнууд агааржуулалтын хоолой байхгүй байна. Агааржуулалтын хоолой шийдэх тал дээр анхаарах.
Харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох тал дээр анхаарах. Тухайлбал Булган сумаас шилжиж явсан харьяалалтай ахмадуудынхаа оронд харьяалалгүй ахмадуудаа оруулж болох уу?
21,26 дугаар байрны хооронд шороо асгаж замыг тэгшилж өгөх.
Эрчимээс 23 дугаар байр хүртэлх замыг сүүлийн үеийн стандартаар сайжруулан дагтаршуулж өгөх.
Орон сууцнуудын гадна талд камержуулалт хийж, аюулгүй байдлыг хангах.
Архины зөвшөөрөлтэй дэлгүүр ихэссэнтэй холбоотой архины хамааралтай иргэдийн тоо, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Цаашид архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хязгаартай болгох.
Тамхи болон электроны тамхины хор уршигийн талаар сургуулийн хүүхдүүдэд нөлөөллийн ажил, арга хэмжээ авах
Шинэ суурьшлын Морь барианы газарт иргэд газар авсан боловч очиж суурьшихгүй байгаа шалтгаан нь ирж, очих замын нөхцөл байдал муу байгаатай холбоотой тул үүн дээр анхаарч ажиллах.
Байрнуудын хэрэглээний халуун усны асуудлыг яаралтай шийдэх.
Зуслангийн гудамж хоорондын замыг нөхөх шорооны зардлыг оршин суугчид өөрсдөө гаргая, шороог ачиж буулгах техникээр туслах боломж байгаа эсэх.
Байрнуудын цонх жигд бус байгаа тул нэг стандартын жигд байлгах боломжтой эсэх.
Хүрэн байрны гэрэлтүүлэг, үерийн даланд зураг төсөв гаргаж засварлах зэрэг асуудлуудыг дэвшүүлж санал солилцлоо.