БУЛГАН СУМЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД “AIRAG DAY” АРГА ХЭМЖЭЭНЭЭС 30.4 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Airag day” арга хэмжээ энэ сарын 13, 14-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Булган аймгийн 16 сум, 1 тосгоны 70 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэн оролцсоноос Булган сумын

  • “Буман сүхэс” ХХК
  • “Энхжин хүнс” ХХК
  • “Хатан мээж хайрхан” ХХК
  • “Эко хүнс” ХХК
  • Иргэн Н.Галбаатар
  • Иргэн А.Ганцэцэг

айраг, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, хөрөнгийн Буриад талх, модны ураар хийсэн бүтээгдэхүүнээр амжилттай оролцож нийт 30.4 сая төгрөгийн борлуулалттай ажиллалаа.

Арга хэмжээнд идэвхтэй оролцсон Булган хангай нутгийнхаа нийт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэддээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хариулт үлдээнэ үү