ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТАД ХАМРАГДЛАА

Булган аймгийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 9-15-ны хооронд “Гамшгаас хамгаалах команд штабын улсын иж бүрэн сургалт, үзлэг” явагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган суманд “Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх” сэдвээр сургалт явуулж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ОБЕГ-ын Хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Сумын онцгой комиссын үйл ажиллагаа, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, “Газар хөдлөлтийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдлын талаар сургалт” зохион байгуулж ажиллалаа.

Үзлэг шалгалтад Сумын онцгой комиссын 29, Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 66 албан хаагч хамрагдлаа.

Хариулт үлдээнэ үү