Булган аймгийн Булган сумын Нийтийн биеийн тамирын талбайн барилга угсралтын ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар “Бурхууд” ХХК -иар гүйцэтгүүлж, аймаг, сумын удирдлагууд өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор нээлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх энэхүү нийтийн биеийн тамирын талбайн нээлтэд зориулж сурагчдын дунд сагсан бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.
Энэхүү талбай ашиглалтад орсноор нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд иргэдийн хувьд амарч, зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин шинээр бий болж байна.
Иргэд болон хүүхэд залуучууддаа талбайг хоггүй, цэвэр, гамтай ашиглахыг уриалж байна.