АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын баярыг угтан Булган сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон албан хаагчид тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Ёслол хүндэтгэлийн өргөө”-нд зохион байгуулсан бөгөөд хамтран ажилласан театрын уран бүтээлчид, хамт олонд талархал илэрхийлье.

Хариулт үлдээнэ үү