ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРААС 4,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА

”Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/326 тоот тушаалаар Булган аймагт дараах 2 салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:  

• Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй

• Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР: Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-ээс тодруулна уу.

Хариулт үлдээнэ үү