“Намрын ногоон өдрүүд-2023” арга хэмжээний үеэр Булган сумын 6 багаас тус бүр 1 хөдөлмөрч өрхийг сонгон тэдний амьжиргааг дэмжих зорилгоор Булган сумын Засаг даргын Тамгын газар, Булган хангайн хөгжлийн төлөө сангаас өргөө цагаан гэрийг батламжийн хамт гардуулан өглөө.
Хамтран ажилласан “Булган хангайн хөгжлийн төлөө сан”-гийн хамт олонд талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтулгай.