БУЛГАН СУМЫН РАШААНТ 4-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 







Булгансумын  “Рашаант” 4-р баг нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрчлөгдөж анх 1992 онд байгуулагдсан байна.

Одоогоор 1 дүгээр баг нь Барилгын хороо, Домын дэвсэг, Зүүн түрүү, Усны болон Худаг
гэсэн 5 хэсэгт нийт 518 өрхийн гэрт-148, байшин-370 байдаг бөгөөд 1727 хүн амтай.
Үүнээс 18 хүртлэх насны 598,19 наснаас 54 нас хүртлэх 774, 55-аас дээш насны
355 насны иргэнтэй байна. Хөдөө Зүүн түрүүний эх, Зоон даваа, Ачуутын эх,
Ачуутын адаг, Мээж ар, Овооны өвөр, Хогын жалга гэх газруудад малчин өрхүүд
маань нутгалдаг ба нийт 111 малчин өрхтэй.

2024 оны жилийн эцсээр 14855 толгой мал тоолуулсан байна.

Манай багийн нутаг дэвсгэрийн харьяалалд Төрийн өмчийн
3-р цэцэрлэг, Политехникийн коллеж, Хүнсний Агуйт болон Сансар 8-н нэрийн дэлгүүр,Булган ундрага ХХК, ЭБЦТСтанц, Хог хаягдлын цэг, Цэвэрлэх байгууламж зэрэг үйл
ажиллагаа явуулж байна.
 

4-Р БАГИЙН ТУС БАГААС
СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД:

   Аймгийн ИТХ-ын төлөөлөгч:

Ø  Ганцогт Ганбаатар

Сумын ИТХ-ын төлөөлөгч:

  • Чулуунбаатар Батболд
  • Эрдэнэбилэг Эрдэнэсайхан
  •  Оюумаа Мөнхбат
  •  Магсар Ариунаа нар тус тус сонгогдон ажиллаж байна. 

БУЛГАН 4-Р БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД  АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧИД

 

Ø Багийн Засаг дарга                        

Ø Нийгмийн ажилтан: П.Өлзийсайхан

Ø Багийн хэсгийн байцаагч: Ж.Оюунболд

Ø Өрхий нэмч:                                    

Ø Багийн үйлчлэгч: Д.Оюунэрдэнэ

Ø Багийн жижүүр: Д.Ганбаатар                                                     А.Буянхүү
Д.Шижирбаатар  

       Б.Баасанцэнд нар тус тус ажиллаж байна.

 

   2025 ОН