БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

ЛАБОРАТОРИ  ЭРДМИЙН ӨРГӨӨ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай сургууль нь  1969-1970  оны хичээлийн жилд 10 жилийн сургуулиас өрх тусгаарлан ачуут голын хөвөөнд дээр 2 давхар ягаан байшинд 35 багш, 764 сурагч, 7 ажилтантай 8 жилийн дунд сургууль болон байгуулагдсан түүхтэй.

2021-2022 оны хичээлийн жилд 1364 суралцагч, 79 багш, 26 ажилтан, ажилтантай нийт 105 хүний бүрэлдэхүүнтэй ахлах, дунд, бага гэсэн цогцолбор сургуулийн бүтэцтэй сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Сургуулийн хэмжээнд 33 төрлийн хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд давхардсан тоогоор 950 орчим хүүхэд хамрагдаж байна.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нь Үндэсний хэмжээний 30 сургуулийн нэгээр сонгогдон ЭКО СУРГУУЛЬ” болох зорилго тавин ажиллаж “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”-г тус тус хүртсэн ба Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл Швейцарын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар ЭКО ОРЧИН-ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ”  эко номын санг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шинээр байгуулсан.                                           

          “Монгол ногоо” төсөлтэй 2020 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулан  сургуулийнхаа зүүн талд шинэ газар хагалан төмс хүнсний ногоо, хүлэмж барьж хүнсний нарийн ногоо өргөст хэмх, улаан лооль, салат навч тарьсан. Мөн ногоон төгөл байгуулах ажлыг IJC төрийн бус байгууллагатай хамтран 100 ширхэг агч модыг 8-р ангийн 94 сурагч 8 багш хамтран “Нэг сурагч нэг мод” уриан дор амжилттай зохион байгууллаа. Ногоо тариалалтын усалгааны асуудлыг  гүний худаг гарган бага оврын мотороор ус татаж  шийдвэрлсэн.

Манай сургуулийн цахим хаяг: Эрдмийн өргөө Цогцолбор сургууль

Емайл хаяг: erdmiinurguu1969@gmail.com