You are currently viewing 2024 онд Булган сумын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орсоор байна.

2024 онд Булган сумын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орсоор байна.

Булган 6-р багийн Жаргалантын аманд байрлах зуслангийн шинэ суурьшлын бүсэд 50 кВА чадалтай, 10/0.4 кВ-ын хүчдэл бүхий дэд станц барих ажлыг 26.9 сая төгрөгийн санхүүжилтээр “Сервис по сименс” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү дэд станц ашиглалтад орсноор тухайн шинэ суурьшлын бүсэд оршин суух айлууд цахилгааны эх үүсвэрээр хангагдах нөхцөл бүрдэж байна.

Мөн Ачуут 1-р багийн тоглоомын талбайг хашаалах ажлыг 17.2 сая төгрөгийн санхүүжилтээр иргэн Түмэнбаярын Батжаргалтай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ажлын хэсэг ажиллаж ашиглалтад хүлээн авлаа.

Хужирт 2-р баг С.Магсаржавын 2 дугаар гудамжны 105 дугаар байрны гадна фасадны засварын ажлыг 19.7 сая төгрөгийн санхүүжилтээр “Усан болор ертөнц” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээн авлаа.

Хариулт үлдээнэ үү