БУЛГАН СУМЫН ХУЖИРТ 2-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

    Булган сумын “ХУЖИРТ” 2-р баг нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрчлөгдөж анх 1992 онд байгуулагдсан байна. Одоогоор “Хужирт ”2-р баг нь Хөх чулуут, Мээж, Хөрөө рам, Зүүн түрүүний эх, Далт гэсэн 5 хэсэгт нийт 624 өрхийн гэрт-105, Байшин-423, Орон сууцанд-96 өрх амьдарч байна. Манай баг 2127 хүн амтай. Үүнээс 18 хүртлэх насны 691, 55-дээш насны 390 иргэнтэй байна. Газар нутгийн хэмжээ-512 га талбайд амьдарч байна.

Хөдөөний хэсэгт Зүүнтүрүүний эх, Далт гэх газруудад малчин өрхүүд нутагладаг бөгөөд мал бүхий 17, малчин өрх 37 байна. Манай багт мянгат малчин 3, сумын сайн малчин 1 байдаг бөгөөд 2021 оны жилийн эцсээр 9614 тоо толгой мал тоолуулсан байна.

Манай багийн нутаг дэвсгэрийн харьяалалд  Готовын нэрэмжит 3-р 12 жилийн сургууль, хувиараа ажиллаж буй аж ахуй нэгж байгууллага 7 газар үйлчилгээ явуулж байна.

Манай багийн иргэдийн нийтийн хурлын даргаар А.Ганболд  Мөн багийн Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр Н.Баасанжаргал Булган сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр

П.Нөхөрлөлбаяр /ИТХ-ын төлөөлөгч/

 А.Ганболд /ИТХ-ын төлөөлөгч/

 Д.Баярмагнай /ИТХ-ын төлөөлөгч/

 Л.Ганзориг /ИТХ-ын төлөөлөгч/

 Ш.Дуламсүрэн /ИТХ-ын төлөөлөгч/

Ж.Батзаяа /Багийн засаг дарга/   нар сонгогдон ажиллаж байна.