БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ
НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БИДНИЙ УРИА :
ХАМТДАА ХӨГЖИЖ
ХАМТДАА БҮТЭЭЕ
БИДНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ:
Сонирхолтой орчинд, хүүхэд нэг бүрийн тоглонгоо суралцах явцад хөгжлийг нь дэмжинэ.
Булган аймгийн Булган сумын 1-р цэцэрлэг нь 1949 онд 2 бүлэг 46 хүүхэдтэй байгууллагдсан 60 гаруй жилийн түүхтэй. Булган аймгийн ууган цэцэрлэг 1982 онд 27 багш ажилтантайгаар яслийн- 2 бүлэг бага-1, дунд- 1, ахлах- 1, бэлтгэл- 1 гэсэн зохион байгуулалттай “Яслийн цэцэрлэгийн кабинет “ нэртэйгээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа явуулсаар Боловсролын шинэчлэл эрэлт хэрэгцээ шаардлагын үүднээс 1995 онд 1-р цэцэрлэг нэртэй болж 2-5 настай хүүхдийг сурган хүмүүжүүлж олон мянган хүүхдийг СӨБ олгож сургуульд хүүхдийг 100% амжилттай бэлтгэн өгсөөр байна. Одоо ердийн 6 бүлэгтэй 150 гаруй хүүхдэд СӨБ-ийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус цэцэрлэгт эрхлэгч-1, арга зүйч-1, багш-7, Туслах багш-6, ажилтан -10 нийт 25 ажилтан ажиллагсад ажиллаж байна. СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх, багш хөгжих орчин сургалтын орчноо баяжуулах, хүртээмжийг дээшлүүлэхэд багш ажилчид эцэг эхийн хамтын ажиллагааны үр дүнд сургалтын ая таатай орчинг жилээс жилд улам баяжуулан ажиллаж байна. Мөн хамт олон бүрэлдэн тогтож тэдний бүтээлч үйл ажиллагааны дүнд 1998 онд аймгийн “Тэргүүний цэцэрлэг“ 2008 онд “Сумын тэргүүний цэцэрлэг “ болсон.
2016 онд анхлан санаачилж хүүхэд багачууд эцэг эхчүүдийн дунд “Ёс заншлаа дээдлэе”,”Үлгэрийн баатрууд амилсан нь”, “Бүгдээрээ дуулъя” уралдааныг 6 дахь жилдээ уламжлал болгон тасралтгүй амжилттай зохион байгуулж байна
Хүүхэд нэг бүрийг “Бүгдээрээ дуулъя” үйл ажиллагаанд хамруулснаар хүүхэд нэг бүр хөгжиж байгаа нь манай цэцэрлэгийн онцлог давуу тал юм. Цар хүрээ нь улам өргөжин 2018 оны “Бүгдээрээ дуулья” уралдааныг олонд мартагдагдсан дууг сэргээн дуулж түгээн дэлгэрүүлэн ахмад үеийнхээ амьдрал түүхийг дуугаар дамжуулан танилцуулах зорилготой явагдаж “Бүхий олон багачууд” дуу нь олны хүртээл болж чадсан.
Манай цэцэрлэгийн онцлог ажлуудаас:
Хүүхэд нэг бүрийн ой тогтоолтыг хөгжүүлэх зорилгоор “Оюуны хөгжлийн”төвтэй болсон. Долоодой, могойн шоо, цэгээр наадья, спорт өрөлт зэрэг олон дугуйлангаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байна.