АЧУУТ БАГ

БУЛГАН СУМЫН АЧУУТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Булган сумын “Ачуут” 1-р баг нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрчлөгдөж анх 1992 онд байгуулагдсан байна.

Одоогоор 1 дүгээр баг нь Булаг, Хийд, Шинэ хороо, Наран, Малчны хороо, Байшинт, Хөдөөгийн хэсэг гэсэн 8 хэсэгт нийт 607 өрхийн гэрт-205, байшин-407 байдаг бөгөөд 1981 хүн амтай. Үүнээс 18 хүртлэх насны 582, 55-аас дээш насны 411 насны иргэнтэй байна. Газар нутгийн хэмжээ 3850,0 га тайлбайд амдарч байна. Хөдөө Ачуутын адаг, Өвөр, Шар чулуут, Малчны хороо, Байшинт гэх газруудад малчин өрхүүд маань нутгалдаг 123 малчин өрхтэй.

2024 оны жилийн эцсээр 18,625 толгой мал тоолуулсан байна.

Манай багийн нутаг дэвсгэрийн харьяалалд Төрийн өмчийн 7-р цэцэрлэгийн харьяа цэцэрлэг, Газар хөдлөлтийн станц, Хүнсний 8 дэлгүүр, Дашчинхорлон хийд, Байгаль орчны газар, Цагаан суврага, Аймгийн нөөц, Мод бэлтгэлийн 2 хөрөө рам нь үйл ажиллагаа явуулж байна. Түүхийн дурсгалын Бунхан толгой, Цэцэрлэгт хүрээлэн, Диваажин сүм гэх мэт дурсгалт газрууд байна.

Одоо манай багийн Засаг дарга Г.Ану-Үжин. Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар М.Баасандорж мөн “Ачуут” багийн Сумийн ИТХ-ын төлөөлөгчөөр

А.Амгаланбаатар /ИТХ-ын төлөөлөгч/

Ц.Даваадорж /ИТХ-ын төлөөлөгч/

 

Д.Ганхуяг /ИТХ-ын төлөөлөгч/