“ӨВЛИЙН ИДЭШ 2023” АРГА ХЭМЖЭЭ

“ӨВЛИЙН ИДЭШ 2023” арга хэмжээ 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм байна.

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны байршил:

  • Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
  • Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
  • Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
  • Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
  • Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
  • Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо “Цэнгэлдэх хүрээлэн” – Бүх аймаг

Хариулт үлдээнэ үү