Японы Хүүхдийг Ивээх сангийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” төслийн сургалт 2019-2025 оны хооронд улсын хэмжээнд Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар эдгээр 5 аймагт амжилттай хэрэгжсэн билээ.
Тус төслийн сургалтыг Булган аймгийн Булган сумын ЗДТГ, Насан туршийн суралцахуйн төв, Esel хөтөлбөрийн Мастер багш Х.Амаржаргал, сургагч багш Б.Норовсүрэнтэй хамтран 26 цагийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” сургалтын “СУРГАГЧ БАГШ/ЗӨВЛӨХ” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Булган аймгийн Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг дэмжин ирэх жилийн Орон нутгийн төсөвт 30.000.000 сая төгрөгийн санхүүжилт суулгах, тухайн төвийн багш, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцох ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Булган сумын ЗДТГазар


