ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Булган сумын Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр “Тэнүүн Сэтгэмж” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс авч эхлээд байна.

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, төрийн үйлчилгээг саадгүй, түргэн шуурхай, зөв, шударга хүргэх, иргэн төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах нөхцөл бүрдэх юм.

Булган сумын ЗДТГазар

Хариулт үлдээнэ үү