ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2023 оны 11-р сарын 20-с 27-ныг хүртэл хугацааны эхээр хүйтний эрч чангарч, 21, 22-нд зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна.

Цаашид цас их хэмжээгээр орж өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Зайлшгүй шаардлагатай үед хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй байх;

-Малаа ойрын бэлчээрт хариулж, бага насны хүүхэд, ахмад настныг малд явуулахгүй байх;

-Эм, эмийн хэрэгслийн нөөцтэй байх;

-Хэвтрийн болон хүнд өвчтэй иргэдийг төв суурин газарт байлгаж асран хамгаалах;

-Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, багийн Засаг даргад мэдээлэх.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ – 1

Хариулт үлдээнэ үү