Монголын үндэсний уламжлалт “САР ШИНИЙН БАЯР”-ыг угтан орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны 02 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Булган сумын “Соёлын ордон”-д зохион байгуулах гэж байна.
Оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг 2026 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал бүртгэнэ.
Холбоо барих утас: 95554730, 90923424
Булган сумын ЗДТГазар
