Булган сумын “Хужирт” 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсож, асуултад хариулах
- Сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэдэд мэдээ мэдээлэл өгч, иргэдийн санал, асуулгыг сонсох
- Багийн засаг дарга мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсох
- Төв номын сангаас сургалт, мэдээлэл өгөх
Хурлын үеэр хог тээвэрлэлт удаашралтай байгааг шийдэх, хог хаягдлыг ангилан ялгаж байгаа боловч ачихдаа нийлүүлж ачиж байгаа нь техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаатай холбоотой тул техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хог хаягдлаа хогийн саванд хийхгүй ил задгай орхиж байгаа айл өрхүүд их, нийтийн эзэмшлийн талбай, гудамжуудыг хяналтын камертай болгох зэрэг асуудлуудыг хөндөж санал солилцлоо.