Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг нь иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал бөгөөд энэхүү зорилтын хүрээнд олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаад Булган аймгийн “Барилгачдын холбоо”, “Үсчдийн холбоо”-ны төлөөллүүдтэй уулзаж хувийн хэвшлийн салбарт дутагдалтай байгаа ажиллах хүчний талаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд иргэдээ ажлын байранд зуучлах, ажилтай, орлоготой болгох чиглэлээр тодорхой шийдэлд хүрч ажиллахаар боллоо.
Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс ажлын байрны судалгааг авч, ажил хайж буй иргэдэд зуучилж өгөх ажлыг сард нэг удаа тогтмол зохион байгуулж, Төр-Хувийн хэвшил-Иргэний гуравласан хөдөлмөрийн гэрээг байгуулж, иргэдээ ажилтай орлоготой болгохоор зорин ажиллаж байна.