ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хоршоо хөгжүүлэх сангаас Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хоршоо, аж ахуй нэгж, иргэний төслийг 2023 оны 10-р сарын 01-нээс 2023 оны 10-р сарын 30-ны 18:00 цаг хүртэл сумын ЗДТГ-ын 211 тоот өрөөнд хүлээн авна.

Хоршоо, ААН-ийн төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна. Үүнд:

  • Зээлийн өргөдөл;
  • Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
  • Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
  • Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
  • Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ;
  • Кадастрын зургийн хуулбар;
  • Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
  • Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

Хариулт үлдээнэ үү