“УРГИЙН ХЭЛХЭЭ” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд уламжлал болгон хоёр дахь жилдээ Булган Соёлын ордонтой хамтран угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг хүүхдийн оролцоотой сурталчлан таниулах, цус ойртолтоос сэргийлэх, уламжлалт ёс заншлаа хойч үедээ өвлүүлэх зорилгоор “УРГИЙН ХЭЛХЭЭ”дэвжээ тэмцээнийг Булган сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн суралцагсдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 150 гаруй хүүхэд хамрагдаж угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаар ойлголттой боллоо.

Тэргүүн байранд ЭӨЦС-ийн “Угсаатан” баг

Дэд байранд ЭӨЦС-ийн “Үндэстэн” баг

Гутгаар байранд ЭӨЦС-ийн “Монгол” баг

Тусгай байранд 3-р сургуулийн “Үл тасрах хэлхээ” баг тус тус шалгарлаа.

Тэмцээний зочин шүүгчээр ажилласан угийн бичиг хөтлөх үйлийг түгээн дэлгэрүүлж яваа МУГБ Ш.Шийтэр танд болон тэмцээнийг хамтран зохион байгуулсан Соёлын ордын хамт олон, тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш, суралцагсдад талархал илэрхийлье.

Хариулт үлдээнэ үү