“Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшн

MASAM II төслийн хүрээнд улсын “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнээр дамжуулан орон нутгийн иргэдээс санал авах үйл ажиллагаа, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Уг сургалт, хэлэлцүүлэгт сумын ИТХ-ийн төлөөлөгчид, багийн засаг дарга нар, сумын ЗДТГ-ын албан хаагчид оролцлоо.

Маргааш буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын иргэдийн дунд уг сургалт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. Сум орон нутгийнхаа хөгжилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөлд иргэн таны санал, оролцоо чухал билээ. Саналыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны дотор өгөх тул хугацаандаа амжиж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Хариулт үлдээнэ үү