Сумын төсвийн хөрөнгөөс Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид гэрэлтүүлгийн засвар үйлчилгээнд ашиглах 62,4 сая төгрөгийн үнэтэй тусгай зориулалтын авто краныг шийдэж өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө. Тусгай зориулалтын авто крантай болсноор Булган сумын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний ажил саадгүй явагдах нөхцөл бүрдэж байна.



