Булган аймгийн Статистикийн хэлтсээс багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад зориулан шинээр нэвтрүүлж буй Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС) программын хэрэглээ болон хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаар мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Орон нутгийн удирдлага, нийгмийн ажилтнуудын статистикийн мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд үр дүнтэй хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулсан энэхүү сургалтын үеэр оролцогчид ХАӨМС программын шинэчлэлийн ач холбогдол, ашиглалтын аргачлал, мэдээлэл цуглуулах болон тооллогын ажлын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Булган сумын ЗДТГазар

