Булган сумын Засаг даргын Тамгын газраас “Намрын ногоон өдрүүд-2023” орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг2023.10.06-2023.10.07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 6 аж ахуйн нэгж, 1 хоршоо, 18 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч оролцож, төмс хүнсний ногоо , даршилсан ногоо, эсгий бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, модон эдлэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, модны тарьц суулгацын үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэн худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдийг дараах 5 номинациар шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Үүнд:
- “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр “Рашаант” 4-р багийн иргэн Д.Энхцэцэг
- “Стандартын шаардлага хангасан сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр “Жаргалант” 5-р бангийн “Буман сүхэс” ХХК
- “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр “Ачуут” 1-р багийн “Маргад-Орхон” ХХК
- “Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Агуйт” 3-р багийн иргэн Б.Цэцэгээ
- “Сумын шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Хужирт” 2-р багийн Монгол ногоо төслийн “Жишиг гудамж”-ны хамт олон
Сумын хэмжээнд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд орон нутгийн онцлогийг харуулсан стандартын шаардлага хангасан олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон “Жаргалант” 5-р баг “ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРОЛЦОГЧ БАГ”-аар шалгарлаа.
Үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулсан Булган хангайн хөгжлийн төлөө сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Булган аймаг дахь салбар танхим, Булган сумын Соёлын ордны хамт олонд талархал илэрхийлье.