ОХУ-ЫН АЛС ДОРНОДЫН ХОЛБООНЫ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ДОРЖИ БАНЗАРОВЫН НЭРЭМЖИТ БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний санаачилгаар 2022 онд Монгол Улсын иргэдэд (Орос хэл, уран зохиол)» чиглэлээр бакалаврын хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг зарласан. Энэхүү тэтгэлэг нь ДОРЖИ БАНЗАРОВЫН НЭРЭМЖИТ БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛЬД суралцах, их сургуулийн дотуур байранд амьдрах бүрэн тэтгэлэгт хамрагдах боломжийг олгодог.

Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд БУИС-ын төлөөлөгчид албан ёсны уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирж, харилцан хамтын ажиллагааны талаар ярилцах буюу Булган сумын ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг зохион байгуулан хамтарч ажиллаа. Булган сумын ИТХ-ын дарга Л.Ганзориг, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, Засаг даргын орлогч Б.Солонго, Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Чанцалдулам, ИТХ-ын төлөөлөгч О.Мөнхбат нар хүлээн авч уулзлаа.

Доржи Банзаровын нэрэмжит Буриад Улсын их сургуулийн Банзаракцаева Н.Ю., Олон улсын харилцааны хэлтсийн дарга, Д.Мөнгөншагай Олон улсын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Семенова Э.В. Боловсролын экспортын газрын захирал, Бохиева М.В. Хэл зүй шинжлэх ухааны доктор, дэд профессор, Шарапова О.Д. Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин, “Аядон” этно-студио урлагийн хамтлагийн удирдагч, Буриад улсын тэргүүний Цыдэнов А.В.-ийн тэтгэлгээр сурч байгаа 2,3 курсийн 4 Монгол оюутан, “Аядон” хамтлагийн Орос, Буриад 8 оюутан хүрэлцэн ирж БУИС-д үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, мастер класс, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр уулзалт хийлээ.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү