“МИНИЙ БУЛГАНЫ АЛТАН НАМАР-2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны “БУЛГАНЫ СЭРГЭЛТ” хөтөлбөрийн “Шинэ хөдөө-сэргэлт”, ”Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрүүдийн хүрээнд, орон нутгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоодын мах, сүү цагаан идээ, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн борлуулалтыг дэмжиж, сумдын шинээр брэнд болох боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулж, хүн амыг хямд үнэ бүхий эрүүл аюулгүй, бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “МИНИЙ БУЛГАНЫ АЛТАН НАМАР-2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн худалдаа 2025 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Спортын ордны “А”, “Б” зал, гадаа талбайн асарт зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Хамтран зохион байгуулагч: Булган сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн банк, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Булган аймаг дахь Политехникийн коллеж, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Тариаланчдын холбоо, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү