Сумын Засаг даргын А/67 дугаар захирамжаар Булган сумын нутаг дэвсгэрт зүй бусаар үхэж хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах ажлыг Мал эмнэлгийн тасгийн мэргэжил, арга зүйн зөвлөгөөний дагуу 6 багийн Засаг дарга, Тохижилт үйлчилгээний ангитай хамтран малчид болон мал аж ахуй эрхлэгч, иргэн, хуулийн этгээдүүдийг татан оролцуулж эхлүүллээ.
Сумын нутаг дэвсгэрт үхэж, хорогдсон мал, амьтны сэг зэм устгах ажлыг 4, 5 дугаар сард хийж дуусгахаар ажиллаж байна.