МАЛЧИД, ХУДАЛДААЧИДТАЙ УУЛЗЛАА

Сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн алслагдсан малчин өрхүүдээр явж хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцаж, малчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70%-тай хангагдаж байна. Малчин өрхүүдийн хувьд цаашид хөрш зэргэлдээ Орхон, Бугат сумдаас түлээ түлшний зөвшөөрлийн бичиг авах, өвөлжөө хашааны гэрчилгээтэй болох саналтай байгаагаа илэрхийллээ.

Мөн Түлүүгийн даваанд Худалдааны павилион ажиллуулдаг Булган сумын иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо. Худалдаа эрхлэгчдийн хувьд ойр орчмын 00-ын асуудал хүндрэлтэй байгаа талаар мөн шинээр очсон павилионы өмнө хэсгийн талбайг засуулах саналтай байгаа тухайгаа илэрхийллээ.

Хариулт үлдээнэ үү