”Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/326 тоот тушаалаар Булган аймагт дараах 2 салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
• Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
• Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР: Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-ээс тодруулна уу.