“ЗАЛУУ ШҮЛЭГЧ ХҮҮХЭД” ШҮЛГИЙН УРАЛДААН БОЛЛОО

“НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ” аяны хүрээнд Булган сумын ЕБС-ийн 4-11 дүгээр ангийн 50 гаруй суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Залуу шүлэгч хүүхэд” уран уншигчдын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

4-5 дугаар ангийн төрөлд:

Тэргүүн байранд 3-р сургуулийн 5а ангийн суралцагч Номин-Эрдэнэ “Аавыгаа хайрлаарай” шүлгээр

Дэд байранд 3-р сургуулийн 5а ангийн суралцагч Ц.Орхонтүшиг “Би хаана төрөө вэ” шүлгээр

Гутгаар байранд ЭӨЦС-ийн 5а ангийн суралцагч М.Лхам-Очирмаа “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” шүлгээр

6-8 дугаар ангийн төрөлд:

Тэргүүн байранд ЭӨЦС-ийн 7а ангийн суралцагч Т.Төгөлдөр “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” шүлгээр

Дэд байранд 3-р сургуулийн 7а ангийн суралцагч Ж.Сувд “Тэхийн зогсоол” шүлгээр

Гутгаар байранд 1-р сургуулийн 7б ангийн суралцагч Ану “Цэцгэн эрхи” шүлгээр

9-11 дүгээр ангийн төрөлд:

Тэргүүн байранд ЭӨЦС-ийн 11б ангийн суралцагч Г.Мягмартуяа “Уянгын тойрог” шүлгээр

Дэд байранд 1-р сургуулийн 9г ангийн суралцагч Амин-Эрдэнэ “Цэцгэн эрхи” шүлгээр

Гутгаар байранд 3-р сургуулийн 11а ангийн суралцагч Б.Номин-Эрдэнэ “Ганцхан ижийдээ унших шүлэг” шүлгээр тус тус шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон нийт суралцагч болон хүүхдүүдээ дэмжиж оролцуулсан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Мөн аяны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй ТОП СЭЛЕС ХХК (ТОТАЛ ДЭЛГҮҮР)-ийн хамт олонд талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хариулт үлдээнэ үү