Булган сумын ЗДТГ, БОАЖГ, Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Каритас Чех Репаблик ОУБ-ын Булган аймагт хэрэгжүүлж буй “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтыг сайжруулах төсөл”-тэй хамтран Булган сумын 6 багийн дунд “Жишиг гудамж” шалгаруулах уралдааныг 1 сарын хугацаатай зарласан билээ.
Өнөөдөр зохион байгуулах ажлын хэсэг Булган сумын 6 багийн жишиг гудамжны айл өрхүүдээр явж хог хаягдлаа хэрхэн ангилан ялгасан байдал, аюултай хог хаягдлыг тусад нь савласан эсэх, мөн уг арга хэмжээг баг дээрээ хэрхэн зохион байгуулсан талаар үзэж танилцлаа.
Мөн жишиг гудамжны иргэд болон хэсгийн ахлагч нарын дунд хог хаягдалтай холбоотой сэдвээр уг уралдааны шалгуур үзүүлэлтүүдийн нэг болох АХА тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд:
“Жаргалант” 5-р багийн иргэн Ц.Чулуунбаатар
“Хужирт” 2-р багийн иргэн Л.Булганчимэг
“Ачуут” 1-р багийн иргэн Ш.Оюундарь
“Жаргалант” 5-р багийн иргэн П.Баянжаргал
“Рашаант” 4-р багийн иргэн Т.Урансолонго нар эхний байруудыг эзэллээ.
2023 оны 11 дүгээр сарын 03-нд уг төсөлтэй хамтран Булган суманд зохион байгуулах өдөрлөгийн үеэр тус уралдааны эцсийн дүн гарч, шагнал урамшууллыг гардуулах юм.
2023-10-20