ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Аймгийн Засаг даргын зүгээс “Нэгдүгээрт хүүхэд” санаачилгыг дэвшүүлж, хүүхдийн асуудлыг тухай бүрд шийдвэрлэн ажиллах зорилтын хүрээнд хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, гаргасан саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн асуудлыг сонсох үйл ажиллагаа”-г зохион байгуулсан билээ.

Уг уулзалтын хүрээнд хүүхдүүдээс гаргасан санал, санаачилгын дагуу Булган сумын ЕБС-ийн удирдлагууд болон дотуур байрны багш нартай уулзаж, ажил арга хэмжээ авах талаар ярилцан, сум болон сургуулийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.

Хариулт үлдээнэ үү